2011-05-24
Гэргий байх алтан дүрмүүд

Гэргий байхын алтан дүрмүүд

- ГЭР-ГИЙ байх эсвэл АВ-ГАЙ байх эсэхээ эмэгтэй хүн өөрөө л мэднэ. Гэргий нар бол нөхрөө ажлаа тараад гэрийнхээ халуун дулаан уур амьсгалыг, эхнэрийнхээ гарын хоол, зөөлөн халамжтай байдлыг санасандаа өөрийн эрхгүй тэмүүлэх сэтгэлийг бий болгогчид. Хари авгай нар бол гэртээ очихоос халширч, уулзахаас төвөгшөөх, өөр эмэгтэйн энгэрт хошуурах сэтгэлийг бий болгогчид.

 

- Эрчүүдийг хоёр төрөлд хуваадаг. Эхнийх нь эхнэрээ айлгүйтэж эрхлэхэд дуртай эрчүүд. Хоёр дахь нь эхнэрээ өөрт нь эрхлэхэд БҮР дуртай эрчүүд.

- Нөхрийнхөө хажууд үргэлж сайхан харагд. Энэ нь түүнд дарлуу...

2011-05-24
Гэрлэлтийн талаар хэн ч хэлдэггүй зүйлс

Гэрлэлтийн талаар хэн ч хэлдэггүй зүйлс

Магадгүй тав, арван жилийн өмнө гэрлэлт цагаан даашинз, бие биедээ өгсөн амлалт байсан байж мэднэ. Бид залуу, сайхан, бас тэнэг байж. Тэр бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг хэн мэдэх билээ. Гэвч гэрлэлтийн талаар таны мэдээгүй зүйлс олон бий.

Хадмуудтайгаа ойлголцох амаргүй гэдгийг та ухаарна. Тэр бүү хэл хүүхдэд чинь тэдний хачин ааш өвлөгдсөнийг та анзаарна.

Таны нөхөр сайн хүн гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ хуруундаа хуримын бөгж зүүсэн цагаас эхлэн та түүний гэр бүлийн нэг гишүүн болно. Хуриманд чинь урилгагүй зочид олон байх бөгөөд тэдний дийлэнх нь хо...

2011-05-24
Хадмууд юу хүсдэг вэ?
Хадмууд юу хүсдэг вэ?

Хадамтайгаа сайн харьцаатай хүмүүс ховор байдаг.  Хадмуудыг тэвчишгүй ааштай, хэрэгт дуртай, тэр бүү хэл чөтгөр шулам шигээр ярих нь бий. Гэвч хадам аав ээж болно гэдэг амаргүй байх нь мэдээж.
Ялангуяа та өөрөө хүүтэй бол хэзээ нэгэн цагт бэртэй болох нь гарцаагүй. Ингэхэд хадам ээжүүд бэрээсээ юу хүсч байдаг юм бол?

1. Өөрийг нь хөндлөнгийн хүн гэж үзэхгүй байх.

Хадмуудыг буруутгадаг нийтлэг зүйл нь хүүхдүүдийнхээ хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдог гэдэг. Гэвч ихэнх хадам ээжүүд хүүхдээ өсгөх, хоол хийх арга барилыг нь шүүмжилж, бэрийнхээ амыг таглахаа хойш тавьдаггү...
2011-05-24
Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа

Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа
 

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг сайн мэдэх нь эсрэг хүйстнээ ойлгоход ач тустай. Хүйсийн ялгааг бас нэгэн өнцгөөс харахад ийм байна.


Найзлахдаа:
Эрэгтэйчүүд залуудаа олон хүнтэй найзалдаг байтал, харин хүүхнүүд хижээл наснаас эхэлж найзархаг харьцаанд ордог.

Янаглахдаа:
Эрчүүдийн бараг 25% нь анхны болзоондоо л өнөөх бүсгүйдээ дурлачихсан байдаг. Гэтэл бүсгүйчүүд дөрвөн удаа болзож байж сая 15% нь л болзоот хархүүгээ гэж тооцдог байна.

Шийдвэр гаргахдаа:
Эмэгтэйчүүд эрчүүдээс арай хурдан шийдвэр гаргадаг. Учир нь эрчүүд арай олон талаас нь б...

Link><%LinkTitle%>