2011-05-21
Аз жаргалтай гэр бүлийн найман нууц

Аз жаргалтай гэр бvлийн найман нууц

1. Тогтсон уламжлал
Ням гариг бvр хамтдаа салхинд гарах, баяр ёслолоор зоогийн газар орж хооллох зэрэг тодорхой хэвшсэн уламжлал, заншилтай байх нь гэр бvлийг халуун дотно болгодог шидтэй ажээ.
"Тогтсон уламжлал нь хvvхдэд дэг журмыг ойлгуулж, гэр бvлийн бvх гишvvдийн адил юм шvv гэсэн сэтгэгдлийг бий болгодог. Энэ нь эцэг эхчvvдэд ач холбогдолтой биш байж болох ч хvvхдэд тун чухал” гэж “Аз жаргалтай гэр бvлийн нууц” номын зохиогч Р.Айэр хэлжээ.
2. Дугуй ширээний зоог
Хамтдаа хооллодог гэр бvл бат бэх, эв нэгдэлтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Ширээний ард хамт хооллох, хоолоо хамтдаа бэлдэх нь хvvхдvvддээ урам зориг өгч, чөлөөтэй ярилцах vнэт боломжийг олгодог байна. Та ажил ихтэй, завгvй байсан ч оройн хоолоо хvvхдvvдтэйгээ хамт зооглож байгаарай.
3. Тоглож зугаацах
Алабамагийн их сургуулийн доктор Н.Стиннет 25 жилийн судалгааны vр дvнд хөлөгт эсвэл хөдөлгөөнт тоглоомоор хамтдаа зугаацдаг гэр бvл хамгийн аз жаргалтай байж болох бvрэн vндэстэйг тогтоосон байна.
4. Хамтын хөдөлмөр
Хамтдаа гэр орноо цэвэрлэх нь хамгийн vнэтэй зөвлөгөө болдог байна. Хvvхдvvд эцэг эхдээ аяга тавгаа угаахад туслах нь бие даан юм хийж сурахад тустай аж.
5. Бие биенээ дэмж
Хэнд ямар баяртай явдал тохиосон, хэн хичээлдээ сул дvн авсныг бvгд мэдэх ёстой. Тиймээс хэн хэндээ
сэтгэлийг нь зассан урмын сайхан vг хэлж занших нь гэр бvлд vл анзаарагдам атлаа тун чухал зvйл ажээ.
6. Санал бодлоо солилц
Таны хvvхэд сэтгэл санаагаар унаж, эс бөгөөс хэн нэгэнд сайн болсныг та мэддэг vv? Тиймээс хvvхэдтэйгээ байнга ярилцаж, санаа бодлыг нь сонсож байгаарай. Орой бvр орных нь хажууд сууж, харилцан ярилцах нь дотнын яриа дэлгэх таатай боломж олгодог.
7. Халуун дотно тэврэлт
Хvvхдийнхээ хацрыг илэх, гэдсэн дээр нь vнсэх зэрэг дотно мэдрэмж төрvvлдэг олон зvйлс бий. Хайртай дотно хvнийхээ тэврэлтийг мэдрэх шиг сайхан мэдрэмж хаана байх билээ.
8. Инээд хөөр
Өөрийгөө албадаж, эхнэр хvvхдээ инээлгэх гэж хvчээр оролдох нь аюултай. Харин баяр хөөр, хvvхдийн цангинасан инээд аз жаргалтай гэр бvлийн нэгэн том нууц гэдэг нь ойлгомжтой юм.




Бичсэн: azka | цаг: 19:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Link><%LinkTitle%>