2011-05-21
Асуудалгүй гэр бүл, бэрхшээлгүй амьдрал гэж үгүй

Асуудалгүй гэр бүл бэрхшээлгүй амьдрал гэж үгүй

Хэрэв та өрх толгойлсон эмэгтэй бол амьдрал ахуйгаа авч явна гэдэг амаргүй байх болно. Тодорхой эрхэлсэн ажил төрөлгүй бол санхүүгийн асуудал бүр ч хэцүү байх нь ойлгомжтой. Энэ үед ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Дандаа хүний гар харж алгаа тосож амьдарна гэдэг хэцүү.

- Иймд өөрийнхөө мэдлэг болон чадварыг ашиглах хэрэгтэй. Хэрэв та тодорхой боловсролгүй бол юу хийж чаддаг хийгээд төрөлхийн ямар авъяас байгаагаа олж тогтоо. Тухайлбал: юм оёж нэхэх, зураг зурах, төрөл бүрийн хоол хийхдээ сайн, хэл сурах, дуулж бүжиглэх, жүжиглэх авъяастай... гэх мэт. Үүнийгээ ашиглан интернэт, сонин сэтгүүлээс өөрт тохирсон ажлыг эрж хайх ба найз нөхдөдөө энэ талаараа хэлж тусламж хүсэх хэрэгтэй.

- Сэтгэлээ өгсөн залуугаа дагаад аав ээжээсээ хол хүний нутагт амьдрахаар явна. Гэтэл төд удалгүй та хоёрын хооронд асуудал үүсч орон байр хайх болно. Гэтэл танд өрөө түрээслэх бэлэн мөнгө байдаггүй.

Иймд эхний ээлжинд ганц нэг таньдаг хамаатан садан хийгээд найз нөхдөөсөө түр хажуудаа байлгах талаар тусламж хүсэх хэрэгтэй. Энэ хооронд нэн даруй өөрт тохирсон ажил олж хийх. Ингэснээр та санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой болж эхэлнэ. Улмаар амьдрал тань ийнхүү цаашаагаа өрнөж эхлэх нь тэр дээ.

- Эмэгтэй хүн мэдлэг боловсролгүй дээр нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна гэдэг үнэхээр хэцүү хэрэг юм. Тэр тусмаа хүний гар харж амьдарна гэдэг бүр ч хэцүү. Иймд насны залууд эрдэм мэдлэг эзэмшиж өөрийгөө боловсруулж авах хэрэгтэй.

Боловсролтой эмэгтэй хүн хаана ч хэний ч өмнө нүүр бардам байж, ямар ч эр хүнд гологдохгүй байх ба муухан эр хүнээс илүү орон гэрээ аваад явж чаддаг. Эмэгтэй хүн сул дорой нэгэн боловч амьдралын хатуу шуургыг сөрж давах сэтгэлийн хаттай байдаг. Энэ ч утгаараа бурхан тэдэнд илүү их ачааг үүрүүлсэээр ирсэн билээ.

 

Итгэ бас үнэнч бай

Гэр бүл, хамтын амьдрал түвшин амгалан байна гэдэг нэг насны аз жаргал. Тиймдээ ч буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг биз. Гэр бүл салалт газар авсаар байгаа. Үүний цаад далд шалтгааныг мөнгө, секс хэмээн тодорхойлох нь олонтаа ч харилцаа гэдэг чухал зүйл байдгийг мартаж болохгүй.


Бичсэн: azka | цаг: 19:44 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Link><%LinkTitle%>