2011-5-21
Яагаад ханиа араар нь тавьдаг вэ?

Яагаад ханиа араар нь тавьдаг вэ?


Шалтгаан: Таньд шинэ эрч хүч хэрэгтэй болсон Өөлөх юмгүй сайхан хосууд ч хайр халамжаас илүү зүйл хүсч байдаг.

Шалтгаан : Энэ чинь зөвхөн секс
Дийлэнх эрчүүдийн хувьд секс, хайр дурлал бол огт өөр зүйлс.
“Эр хүн эхнэртээ үнэхээр хайртай байж болох ч өөр эмэгтэйчүүдтэй секс хийхээс буцахгүй” гэж сэтгэл судлаач Сантагати ярьж байна.

Тиймээс араар тавих нь эрчүүдийн хувьд уучилшгүй алдаа биш юм. Хэрэв эрчүүд буруутай бол энэ нь сексээс биш, өөр зүйлээс болсон хэрэг.

Хэрэв та хэн нэгнийг араар тавихад бэлэн байгаа бол гарах үр дагаварыг хамгийн муугаар бодох хэрэгтэй. Эхнэр чинь үүнийг олж мэдэхэд зүрх нь шархална. Эцэст нь та “Ингэх хэрэг байсан гэж үү?” гэж өөрөөсөө асууна.

Шалтгаан: Хариугаа авах цаг болсон
Хэрэв эмэгтэй хүн завгүй ажилтай байгаа гэж бодож байсан эр нөхрөө өөр бүсгүйтэй хөтлөлцөн хамт явж байгааг харвал уур хилэн, үзэн ядалт нь өшөө авах эрхийг нь сануулна. Дийлэнх эмэгтэйчүүд өөр хүнтэй явалдан, хууртаж, доромжлуулсны өшөөг авдаг” гэж сэтгэл зүйчид ярьж байна.

Эмэгтэйчүүдийн 55 хувь, эрчүүдийн 60 хувь нь гэрлэлтийн тангаргаасаа няцаж, эхнэрээ, нөхрөө хуурдаг гэсэн судалгаа гэрчээ.

Араар тавьдаг” асуудлыг ухаалгаар шийдвэрлэх нь

Гэр бүл гэдэг хамгийн чухал, хамгийн нандин харилцаа байх ёстой. Тиймээс хүн бүр гэр бүлээ аз жаргалтай, бат бөх байлгахыг эрмэлздэг. Эм хүн гомдсондоо, эр хүн сонирхсондоо араар тавьдаг гэсэн яриа байдаг. Хэн нэг нь байнга хуураад, өөр хүнтэй аваад байвал мэдээж гэр бүл сална. Гэхдээ амар шалтгаанаар, яагаад энэ асуудал үүсээд байгаа талаар болон хэрхэн зөв шийдвэр гаргаж, гэр бүлээ аврах талаар сэтгэлзүйч зөвлөж байна.

Хүний зан чанар холбоотой юу?
Ханилсан ханиа хуурна гэдэг тухайн хүний зан араншинтай холбоотой, угаасаа л хөнгөн, хийсвэр бодолтой, үнэнч биш, уйдамхай зан чанартай хүмүүс л нэгнийгээ хуурч мэхэлдэг гэсэн ойлголт байдаг. Энэ бол буруу дүгнэлт, өрөөсгөл зүйл юм. Учир нь ямар ч хүн, хэзээ ч таныг хуурч мэднэ. Гэр бүлээс гадуур харилцаанд орсон хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг авч үзэхэд бүгд өөр өөр байдаг. Тэгэхээр ямар нэг тодорхой зан араншинтай, хөнгөн бодол санаатай хүмүүс л хуурамч байдаг гэсэн ойлголт хуурмаг, бас аюултай юм. Үргэлж анхаарал тавьж, цэцэг бэлэглэж, магтаж ярьдаг, хамгийн сайхан эхнэр, нөхөртэйгөө гайхуулдаг, шөнө бүр секс хийдэг байж ч болно. Гэхдээ л тэдэнд хэн нэгэнд татагдах, нууц харилцаанд орох тохиолдол байдаг. Гэр бүлээ хуурсан л бол муу хүн гэсэн ойлголт нь буруу юм. Зарим эрчүүдийн хувьд эхнэрээ араар тавих нь анд явах юм уу, бөх үзэх шиг заавал байх ёстой зүйл гэж боддог. Ийм эрчүүд ихэнхдээ тух халамжтай нөхөр байдаг. Тэд өөр эмэгтэйтэй ганц удаа энгэр зөрүүлсэн байлаа ч эхнэрээ араар нь тавьсан гэж огт боддоггүй байна. Харин хүүхэмсэг эрчүүд томилолтоор явахдаа, эсвэл архи дарс уусан үедээ эмэгтэй хүн өдөх л юм бол шууд хариу барьдаг. Эр эм аль нь ч бай араар тавих явдлаас хэзээ ч бүрэн сэргийлэгдэж чадахгүй. Би хэзээ ч араар тавихгүй гэж хэлэх нь хэзээ ч ханиад хүрэхгүй гэж хэлсэнтэй адил гэнэн зүйл юм.

Хэвийн амьдараас уйдах шалтгаан мөн үү?

Гэр бүлийн хэн нэг нь хэвийн амьдралаас уйдсандаа гэр бүлээ хуурдаг гэсэн яриа байдаг. Энэ нь бас худал зүйл юм. Дөнгөж сая хуримласан гэр бүлд ч хуурах тохиолдол байна. Тэр тусмаа гэр бүл болсон эхний хоёр жилийн дотор эхнэр нөхрийн аль аль нь хангалттай бие биенээ хуурдаг. Эмэгтэйчүүдийн хувьд нөхрөө бусад эртэй харьцуулах сониуч хүслээс үүсдэг бол эрчүүд угаасаа л эр хүн олон эмэгтэйтэй явалдах ёстой гэсэн ойлголттой байдгаас үүсдэг. Мөн олон эмэгтэйтэй явалдах нь бэлгийн чадавхийн үзүүлэлт гэсэн гэнэн бодол ч тэднийг ийм алхам хийлгэхэд хүргэдэг. Нэгэн хэвийн амьдралдаа дасаж түүнээсээ таашаал авч амьдардаг хүмүүс байхад ч бас залхан уйддаг хүн бий.

Аз жаргалгүй байдал нөлөөлөх үү?

Араар тавьж байна гэдэг тэр гэр бүлийн амьдрал туйлын аз жаргалгүй байгаагаас үүдсэн гэсэн ойлголт бас худал юм. Үнэнийг хэлэхэд аз жаргалтай амьдралтай хүмүүс ч гэр бүлээс гадуурх харилцаанд орох нь их байдаг. Тэд тохиолдлын харилцаанаас илүүтэй нууц амрагтай болох нь элбэг. Эхэндээ тэд урт удаан хугацаагаар, аз жаргалтай харьцах мэтээр төсөөлнө. Гэвч үнэн хэрэгтээ нууц амрагийн харьцаанаас сайн юм олсон хүн тун ховор байдаг. Тачаадах үе дуусахын алдад харьцааны асуудлууд хурцаар босч ирнэ. Нууц амрагууд хэчнээн сайн харьцаатай байлаа ч зан араншигийн мөргөлдөөн тэдний дунд заавал гарч ирдэг. Тэд энэ мөргөлдөөнд харилцаан буулт хийж, учир зүйгээ олж огт чаддаггүй. Учир нь тэднийг сексээс өөр юу ч холбохгүй байгаа учраас тэр. Нууц амрагуудын үзэл бодол, сонирхож таашаадаг зүйлс, амьдралын чиг баримжаа бүр эрс тэс байх нь элбэг. Тийм ч учраас нууц амрагийн харьцааны 75 хувь нь хэдхэн сарын дотор тас үсэрдэг жамтай. Эрчүүдийн тухайд бол гал халуун хүүхнийг нууцаар амраглахаар сонгодог. Нөгөө талаар нууц амрагтайгаа хэвтэж байх үед дур тачаалаас өөр юу ч түүнийг үл эзэмдэх ба гэр бүлийн бүх хэрүүл маргаан, эхнэр хүүхдийн асуудал, ажил, өр шир бүгд мартагддаг учир эрчүүд түр зуур ч боловч энэ мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг байна.

Эрчүүд илүү хуурамч уу?

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү найдваргүй, хуурамч байдаг гэдэг ойлголт түгээмэл. Энэ бас л өрөөсгөл зүйл юм. Үнэн хэрэгтээ эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн эхнэр, нөхрөө хуурсан тохиолдлын тоон үзүүлэлт яг тэнцүү байдаг. Тэгээд ч эр эм хүмүүсийн хоорондын харилцааны тухай ярьж байхад хэн нэг нь илүү хуурамч гэх нь утгагүй юм. Мэдээж эхнэртэй, нөхөртэй хүмүүсийн гэр бүлээс гадуурх харилцааны тухай ярьж байгаа болохоор хэн нэг нь илүү гэхэд хэцүү. Харин эхнэр юм уу, нөхрийнхөө нууц амрагийг хаанаас олж болох вэ. Эмэгтэйчүүдийн 46 хувь нь, эрчүүдийн 62 хувь нь ажлын газрын хүнтэйгээ явалдсан байдаг судалгаа бий.

Хуурсан хүнд дахин итгэж болох уу?

Нэгэнт араар тавьсан хүнд итгэж болохгүй. Нэг л хуурсан бол дахин давтах болно гэдэг огт худал зүйл. Үнэн хэрэгтээ гэр бүлээс гадуурх харилцаа нь аль ч гэр бүлд тохиолддог хямрал бөгөөд дахин давтагдахгүй байх магадлал харин ч өндөр байдаг аж. Нэг удаагийн үйлдэлдээ харамсч, дахин давтахгүйг хичээх нь эрчүүдийн чухал зан. Түүнийг нь эмэгтэйчүүд ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Итгэж чадвал та түүнийг дахин хэн нэгэнд алдахгүй. Сайн нөхөртэй гэж бодож байтал өөрийг нь хуурч байсныг мэдсэн эхнэрүүд өөрсдөө үнэнч хүмүүс байдгаас гол асуудал үүсдэг. Учир нь үнэнч хүмүүс эргээд ханиа хардах сэжиглэх нь тун бага байдаг. Гэтэл хууртагдсанаа мэдэнгүүтээ цаашид хэзээ ч итгэхгүй, аз жаргалтай байх боломжгүй гэж боддог. Үнэндээ урьд нь хууртагдаж байснаа мэддэггүй байхдаа аз жаргалтай амьдарч байсан шүү дээ. Гашуун ч гэсэн үнэнийг хэлэхэд сүүлийн үед хууралт амсаагүй айл гэр олоход их хэцүү. Тэгээд ч хүн төрөлхтний бэлгийн идэвх улам л өссөөр, нэг хүнтэй бүх насаараа бэлгийн харьцаатай явах хүний тоо аймшигтай цөөрсөөр байгаа юм. Тэгэхээр таныг хань чинь хуурсныг мэдээд энэ нь ганцхан тантай учирсан явдал, ичгүүртэй зүйл мэтээр бодож, ойлгож өөрийгөө хямраах нь буруу юм.

Хууртагдсан гэр бүл заавал салдаг уу?

Хэн нэгнээ хуурч, мэхэлсэн гэр бүл заавал салж сарнидаг гэдэг. Тэгвэл энэ бас л амьдрал дээр өөрөөр шийдвэрлэгддэг байх юм. Хэрэв эхнэр нөхөр хоёр энэ байдлын дараа тэвчээртэй байж чадвал гэр бүлийн харьцаанд ан цав гарах нь бүү хэл харин ч бөх бат болж мэднэ. Нөхөр нь өөр хүүхэнтэй явалдсаныг мэдсэн эмэгтэй сэтгэлийн гүн хямралд ордог. Хар даран зүүдэлж, байнга муу бодол эргэлдэж, гутралд автаж, тайван амгалан биш, уур уцаартай болно. Гэвч цаг хугацаа түүнийг эдгээдэг. Үүнд дор хаяж нэг жил шаардлагатай. Гэр бүлээ авч үлдэхийн төлөө зөвхөн хуурсан нь ч биш, хууртагдсан ч хамтдаа тэмцэх хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаанд орж баригдсан гурван гэр бүл тутмын нэг нь салж сарнихдаа хүрдэг. Тиймээс танай гэр бүлд ийм зүйл тохиолдох юм бол салж сарних гэж яарах огт хэрэггүй юм.

Яаж гэр бүлээ авч үлдэх вэ?

Намайг хуурч байсныг нь мэдсэний дараа хардалт, гомдлоо яах вэ гэсэн асуулт тулгардаг. Тэгвэл сэтгэл судлаачид өөрийнхөө зүрхийг чагна гэдэг юм. Хэрэв та ханьдаа хайртай, тэр танд үнэ цэнэтэй хүн мөн болоод хуурч байгааг нь мэдэх тэр мөч хүртэл танай гэр бүлийн амьдрал аз жаргалтай байсан бол ганц л гарц бий. Энэ бол бүхнийг март, бүгдийг өршөө. Тэгээд гадны харилцаанаас эхнэр нөхрөө, гэр бүлээ хамгаалахын тулд дараах зөвлөгөөг дагаарай. Хань ижлийнхээ хамгийн гол итгэдэг хүн нь бай. Та гэр бүлийн, алба ажил ба амин хувийн нууцаа өөр хүмүүстэй хуваалцаж огт болохгүй. Таны хамаг нууцаа өдөр бүр ярьдаг ганц хүн хань чинь л байх ёстой. Түүнээс ч бас үүнийг шаардах хэрэгтэй. Энэ нь та хоёрын зорилгыг нэгтгэж, улам ойртуулж байдаг. Гэр бүлийн асуудлуудаар чөлөөт цагаа дүүргэж огт болохгүй. Хүүхэд болоод ахуйн асуудал тасралтгүй тойрон эргэлддэг амьдрал гэр бүлээс гадуурх харилцааг дагуулах нь элбэг. Танд хэн нэгэн таалагддаг байлаа гээд түүнд очиж наалдах,хамаг юмаа ярих,ойртож нөхөрлөх хэрэггүй. Та хоёрт итгэдэг ойр дотны хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж байгаарай. Хэрэв ханьдаа ярьж болохооргүй асуудал үүсвэл энэ хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэд таныг байнга дэмжиж туслах болно. Эцэст нь хэлэхэд халуун дулаан, дотно уур амьсгалыг бүрдүүлж, бие биенээ сайн ойлгодог гэр бүл аз жаргалтай бат бөх байдаг юм шүү.

 


Бичсэн: azka | цаг: 07:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(15)
Сэтгэгдэл:


нөхөртөө ханилаад №? жил болж байна дундуусаа хөөрхөн охинтой
сүүлийн нэг жил миний хувьд хар дарсан зүүд шиг л өнгөрсөн . хайртай хүн минь өөр хүүхэнтэй уулздаг унтдаг гэдгийг мэдээд их шооконд орсон. за чахавдээ алдаа гаргахгүй хүн гэж юу байхав гээд уучлаад хайрлаад урдынхаасаа илүү анхаарал халамж тавиад явж байгаад дахин өөр хүүхэнтэй уулздаг гэдгийн лож мэдлээ би одоо чаг яаах ёстойгоо мэдэхгүй хэцүү байна . одоо бол дахин итгэж чадахгүй мэт санагдаад хэцүү байна охиноо бодоод тэвчих ёстой юм болов уу
Бичсэн: Зочин цаг: 04:11, 2019-8-28 | Холбоос | |


1 удаа уучлаад 1 жилийн дараа ийм зүйл дахиад болоод өнгөрлөө нөхөр маань намайг ганцхан сар харчих би өөрчлөгднөө гэхийн яаг өөрчлөгдөхүүү
хүнийг хэтэрхий их хайрлах, хэтэрхий их итгэвэл их өндрөөс чанга ундийн байна. Хэхэ хамгийн аймаар нь нөхөртөө хууртагдсан хүүхэн уйлж дуулаад учир ургачиж тэхээр ядаж би өөр шигээ зүсэгдсэн зүрхтэй хүн нэмэхгүйн төлөө ижилхэн зүйл мэдрүүлэн гэх бодлоо орхилооо
Хуурсан хүмүүс уншиж байгаа бол
Эр хүн хуурхад үрийн заяа гудайдаг
Эм хүн хуурхад голомтын заяа гудайдаг гэж энэ малнууд мэджил байдаг байхдаа
Бичсэн: Зочин цаг: 08:52, 2019-6-5 | Холбоос | |


Би эхнэртээ хууртагдснаа сая 2 3 хоногийн өмнө мэдлээ. Яг ийм асуудлыг найзууддаа ч ярих болосжгүй үнэхээр хэцүү бдаг юм бна дэндүү итгэж сайн аавын нэр хүнд олох гэж үхтлээ зүтгэдэг тэгтэл тэр минь хуурсан байх юм бүр удаанаар хуурсан бна тэгээд дэндүү хайртай чи минь тэр эргүү юмны доор орлоо гэж бодохооор харах болгонд нүдэнд төсөөлөгдөж харагдаад хдэн өдөр нойр ххолгүй тамлагдаж байна ядаж бхад ганц охин минь нүдэнд харагдаад хэцүү юм ээж ээж гээд л гүйгээд бх юм наад чинь бид 2ыг хуурссндаа гэж харагдаад бүр үхёмээр санагдаад бхын тэгтлээ үхнэ ч гнж юу бхав сайхан ярилцаж сэтгэлээ онгойлгомоор бх юм
Бичсэн: Зочин цаг: 03:30, 2018-11-25 | Холбоос | |


Ehleed uuchlan daraa bol gargaad bur ger buliin gishuunees has!!!
Бичсэн: Зочин цаг: 11:35, 2018-6-11 | Холбоос | |


Би юунд нугарахгүй гэж боддог байлаа . Араар тавилтанд л нугарч бнадаа яаж давж гарч хэдэн хүүхдээ өнчрүүлэхгүй үлдэнэдээ. Архи ууж тамхи татаж болохгүй жирэмсэн байх бас л амаар юмаа. Өдөр хоног даанч удаан өнгөрч бнадаа
Бичсэн: Зочин цаг: 05:29, 2018-3-25 | Холбоос | |


Би хууртагдсан нөхөр байна. Бүр 2 жилийн турш шүү. Ердөө 10 өдрийн л мэдсэн гээд бод доо. 2 хүүхдээ бодоод тэвчээд уучлаад амьдрах гэж хичээж байгаа боловч чадахгүй бололтой. Хамгийн арчаагүй эр хүн шиг л санагдаж байна. Дэндүү гэр амьтай сайн аав байсан минь буруу байж
Бичсэн: Зочин цаг: 03:51, 2018-1-5 | Холбоос | |


Хэзээ ч хуурч итгэлийг минь алдахгүй бх гэж бодсон хүн хуурах үед үнэхээр хүнд цохилт болдог юм бн. одоо эрэгтэй хүн болгон л хуурамч фб аккаунттай болсон бн албан ёсны биш тэгээд тэр аккаунтаар садар самуун грүпт орж янз бүрийн хүүхэнтэй холбогдоод л 1биш бүүр зөндөө тэгээд дандаа жоохон охидууд бүр арай л замбараагүй завхай арчаагүй хог шаар шавхруу бүр хэлэх үг ч олдохгүймдаа
Бичсэн: Зочин цаг: 07:00, 2017-11-28 | Холбоос | |


би нөхөрөө 3 удаа гардсан, 3 удаа уучилсан, итгэсэн, тэвчсэн, хүлээсэн одоо харин 4 дэхээ тэвчихгүй, шийдсээн

үнэхээр гунигтай байна сэтгэл өвдөж хэцүү байна хүүхдүүд минь яанаа?

гэхдээ л одоо болсон бүх л бүтэн 5 нэг хүнтэйгээ амраглана гэдэг чинь би тэр хүнд хэн ч биш гэсэн үг бизээ!
Бичсэн: Зочин цаг: 12:00, 2017-11-2 | Холбоос | |


Хууртагдаснаа мэдээд зүрх өвдөөд байна. Нөболоогүч болоогүй юм чиг яваад байна. Үнэхээр үхэмээр байна
Бичсэн: Зочин цаг: 03:00, 2017-9-11 | Холбоос | |


мартаж ч чадахгүй уулчльяа нээд ч уучилж болохгүй м даа
Бичсэн: Зочин цаг: 03:47, 2017-4-29 | Холбоос | |


үнэхээр их гомдож цөхөрч байна. би ямар буруутай гэж... үхмээр байна яах вэ?
Бичсэн: Зочин цаг: 08:56, 2017-3-28 | Холбоос | |


гэр бүлээ авч гарах мяндсан ухааныг гарагах бас л эмэгтэй хүнд асар их сэтгэлийн тэнхээ гарна нөхөр дотороо юу гэж бодож явдаг бол мэдээж энхэрээс өөр хүнтэй унтаж үзсэн сайхан л байдаг байх даа аль эсвэл эхнэрээ хуурсандаа ой гутдаг бол уу олон олон асуултууд гарч ирнэ эхнэрт
саналаа хуваалцах хүн бна уу
Бичсэн: зочин (зочин) цаг: 08:49, 2017-1-8 | Холбоос | |


Өөр хүнтэй унтаж хариугаа авна даа
Бичсэн: Зочин цаг: 02:17, 2016-9-15 | Холбоос | |


Ханиа гэж дуудахаа Ч

больсон
Бичсэн: Зочин цаг: 02:16, 2016-9-15 | Холбоос | |


Заримдаа нөхрөө хуурсаныг бодохоор сэтгэлд сэрүүн салхи үлээж харахаар зэвүү хүрдэг.
Бичсэн: Зочин цаг: 02:14, 2016-9-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant Link><%LinkTitle%>